МИННЕСОТА МУЖИЙН ЗАХИРАГЧ ТИМ УОЛЗТАЙ УУЛЗАВ
Консул Т.Батцэцэг Миннесота мужийн захирагч Тим Уолзтай 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Сэйнт Паул хотноо уулзав.
Уулзалтын үеэр Консул Т.Батцэцэг Монгол, Америкийн харилцааны явц, худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын хамтын ажиллагаа хөгжүүлэх боломж, Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласан бодлогыг танилцуулав. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийсэн айлчлалын үеэр тохиролцсоны дагуу англи хэлний багш нарыг бэлтгэх, оюутан солилцоог нэмэгдүүлэхэд тус мужтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Мужийн захирагч Тим Уолз Монгол Улсын Консул тус мужид зочилж байгаад талархал илэрхийлж, мужийн захиргааны зүгээс хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг эрэлхийлж, их сургуулиуд, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
CONSUL T. BATTSETSEG MET WITH MINNESOTA GOVERNOR TIM WALZ
Consul of Mongolia in Chicago T. Battsetseg met with Governor of Minnesota Tim Walz on April 15, 2024, in Saint Paul, capital of Minnesota, USA.
During the meeting, Consul T. Battsetseg informed the Governor on the current state of Mongolia-U.S. relations, focusing on the opportunities to deepen bilateral cooperation in trade, investment, and tourism, and introduced Mongolia’s tourism development policy, including the designation of 2023-2025 as the “Years to Visit Mongolia.” Consul T. Battsetseg also expressed interest in broadening cooperation with Minnesota on training Mongolian English language teachers and promoting student exchanges to support the follow-up of Mongolian Prime Minister L. Oyun-Erdene’s visit to Washington, D.C.
Governor Tim Walz thanked Consul T. Battsetseg for visiting Minnesota and expressed the Minnesota State Government’s readiness to explore possibilities to develop ties in trade, investment, and education. He also noted his office’s support of the Mongolian Consulate in Chicago in establishing connections with Minnesota organizations, including higher education institutions and business entities.