ИЛЛИНОЙС МУЖИЙН СЕНАТОР ЖУЛИ МОРРИСОНТОЙ УУЛЗАВ
Консул Т.Батцэцэг Иллинойс мужийн 29-р тойргоос сонгогдсон Сенатор Жули Моррисонтой 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдөр уулзав.Уулзалтын үеэр Консул Т.Батцэцэг Монгол Америкийн харилцааны явц, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа хөгжүүлэх боломж, Консулын газрын үйл ажиллагааны талаар танилцуулж, Чикаго орчмын монгол коммюнитиг дэмжихэд хамтран ажиллахыг санал болгов. Сенатор Жули Моррисон Иллинойс мужийн парламент, засгийн газартай Консулын газар хамтын ажиллагаа өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ өөрийн тойрогт оршин суудаг монгол гаралтай иргэдийн төлөөлөлтэй уулзах, ахмад настнуудад чиглэсэн арга хэмжээ зохион байгуулах зэргээр хамтран ажиллахаа илэрхийллээ.