ИЛЛИНОЙС МУЖИЙН СЕНАТОР АНН ГИЛЛЕСПИТЭЙ УУЛЗАВ
Консул Т.Батцэцэг Иллинойс мужийн 27-р тойргоос сонгогдсон Сенатор Анн Гиллеспитэй 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр уулзав.
Уулзалтын үеэр Консул Т.Батцэцэг Монгол Америкийн харилцааны явц, Консулын газрын үйл ажиллагаа болон Чикаго орчмын монгол коммюнитигийн талаар Сенаторт танилцууллаа. Сенатор Анн Гиллеспи өөрийн тойрогт оршин суудаг монгол гаралтай иргэдийн төлөөлөлтэй ойрын хугацаанд уулзахаа илэрхийллээ.