ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ АСУУДЛААР БОЛСОН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ПАНЕЛИСТААР ОРОЛЦОВ
Мексикийн Нэгдсэн Улсаас Чикаго хотод суугаа ЕКГ-аас 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулсан “International Women’s Day“: Advancing women's rights through a diplomatic lens” сэдэвт хэлэлцүүлэгт Консул Т.Батцэцэг Канад, Литви, Перу улсын Ерөнхий консулуудын хамтаар панелистаар оролцов. Консул Т.Батцэцэг Монгол Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлд хүрсэн ололт амжилт, сорилтуудын талаар мэдээлэл өгч, оролцогчдын сонирхсон асуултуудад хариулав.