images

НЭРТ ЖҮЖИГЧИД КОНСУЛЫН ГАЗАРТ ЗОЧИЛЛОО

Мэдээ, мэдээлэл

2024-03-18

123

"Мөрөөдлийн аялал" төслийн хүрээнд АНУ-д аялж буй Монгол Улсын тайз, дэлгэцийн урлагийн нэрт зүтгэлтнүүд болох Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин П.Цэрэндагва, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Д.Мэндбаяр, Ардын жүжигчин А.Дашпэлжээ, Гавьяат жүжигчин Д.Цэрэндарьзав нар 2024 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Консулын газарт зочиллоо. Консул Т.Батцэцэг ахмад жүжигчдийг хүлээн авч уулзан, Консулын газрын үйл ажиллагааны талаар танилцуулав. Тайз, дэлгэцийн урлагийн мастерууд Чикаго хотод амьдарч буй Монгол иргэдтэй тусгайлан уулзаж, чин сэтгэлийн яриа өрнүүлсэнд талархал илэрхийллээ.