images

КОНСУЛ Т.БАТЦЭЦЭГ ИНДИАНАПОЛИС ХОТЫН ДАРГАТАЙ УУЛЗАВ

Мэдээ, мэдээлэл

2022-10-28

64

Консул Т.Батцэцэг Индиана мужийн төв Индианаполис хотын дарга Жое Хогсетт, Хотын захиргааны Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Рут Моралес нартай 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр уулзав.

Консул Т.Батцэцэг Консулын газрын төлөөлөл Индианаполис хотод ажиллахдаа муж, хотын захиргааны албаны хүмүүстэй ажил хэргийн харилцаа тогтоож хоёр талын худалдаа, эдийн засаг, соёл, боловсролын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжийг ярилцахын зэрэгцээ тус хотод амьдарч буй монгол иргэдэд консулын үйлчилгээ үзүүлж буйг тэмдэглэв.

Индианаполис хот болон Монголын нэг хотын хооронд эгч дүү хотуудын харилцаа тогтоох, их сургуулиудын хооронд оюутан солилцооны арга хэмжээг өргөжүүлэх, Монголын соёл урлагийг сурталчлах арга хэмжээг Индианаполис хотод зохион байгуулах талаар санал солилцов.

Хотын захиргааны зүгээс Монгол Улсын Консулын газартай ойр дотно хамтран ажиллаж, хоёр талын соёл, боловсролын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахаа хотын дарга Жое Хогсетт, Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Рут Моралес нар илэрхийлэв.