ИЛЛИНОЙС МУЖИЙН ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГA САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
Иллинойс мужийн Төрийн нарийн бичгийн дарга Алекси Жианноулиас билгийн тооллын Шинэ жилийн баярыг тохиолдуулан Азийн зарим орноос Чикаго хотод суугаа Ерөнхий консул, Консулуудыг 2024 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч уулзан баярын мэндчилгээ дэвшүүлж, Тунхаглал гардуулав. Төрийн нарийн бичгийн даргаас Монгол түмэнд зориулан илгээсэн Тунхаглалд Цагаан сар нь Азийн орнуудын тэмдэглэдэг чухал баяруудын нэг бөгөөд билгийн тооллын шинэ оныг угтах баяр төдийгүй дэлхий дахинаа тархсан Монгол соёлын өвийн чухал хэсэг болохыг онцлон тэмдэглэж, монголчуудад Сар шинийн мэнд дэвшүүлжээ.