КОНСУЛ Т.БАТЦЭЦЭГ ТИВ ХООРОНДЫН ШАТРЫН ТЭМЦЭЭНИЙ НЭЭЛТИЙН АЖИЛЛАГААНД ОРОЛЦОВ
Консул Т.Батцэцэг Иллинойс мужийн Күүк дүүргийн Шериффийн алба, Дэлхийн шатрын холбоо хамтран зохион байгуулж буй Хүмүүжигчдийн дундах тив хоорондын аварга шалгаруулах шатрын онлайн тэмцээний нээлтийн ажиллагаанд 10 дугаар сарын 13-ны өдөр оролцов.
Нээлтийн ажиллагаанд Күүк дүүргийн Шерифф Т.Дарт болон уг тэмцээнд багууд нь оролцож буй Австрали, Болгар, Бразил, Филиппин, Чех, Эквадор зэрэг улсын Консулын газрын төлөөлөл мөн оролцов.
2021 онд анх удаа зохиогдсон Хүмүүжигчдийн дундах тив хоорондын аварга шалгаруулах шатрын онлайн тэмцээнд Монгол Улсын эрэгтэй баг түрүүлсэн билээ. 2022 оны 10 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд зохиогдож буй хоёр дахь удаагийн тэмцээнд дэлхийн 46 орны 85 баг оролцож байна. Монгол Улсаас эрэгтэй 2, эмэгтэй 1 баг оролцож буй бөгөөд багууд өөрсдийн хэсгээс шалгарч, хагас шигшээ тэмцээнд оролцох эрхээ аваад байна.