images

ЧИКАГОГИЙН МАРАФОНД ОРОЛЦСОН “АХИЛЛИС МОНГОЛ”-ЫН ТАМИРЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Мэдээ, мэдээлэл

2022-10-24

73

Консул Т.Батцэцэг Чикагогийн марафонд оролцсон “Ахиллис Монгол”-ын тамирчид, хөтөч нарыг 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Консулын газарт хүлээн авч уулзан, баяр хүргэв.

“Ахиллис Монгол” байгууллагын гишүүн тамирчин Б.Алтангэрэл гар дугуйны төрөлд 3 дугаар байранд шалгарсан бол Д.Амаржаргал, Б.Батзориг, Ц, Болормаа, Б.Ванданпүрэв, У.Цэнд нар марафонд амжилттай оролцож, өөрсдийн хувийн амжилтаа ахиулсан байна.

Марафонд Монгол Улсаа төлөөлөн оролцсон тамирчдаа идэвхтэй хөгжөөн дэмжсэн Чикаго хот орчимд амьдарч буй Монголчууд, түүний дотор “Монгол авьяас академи”, “Өв чуулган” групп, “Мазаалай” рестораны хамт олонд Консулын газрын зүгээс талархал илэрхийлье.