images

Ц.Энхбилэг  ( БИЛЛИ )-ийн “АНУ-д бизнес эрхэлж буй туршлагаас” сэдэвт ярилцлагад оролцоно уу

Мэдээ, мэдээлэл

2024-01-22

109

АНУ-д амьдарч буй монголчууд харилцан суралцах, мэдээлэл солилцох талбарыг бий болгох үүднээс “Монгол Улсын Консулын газрын нэрэмжит цуврал лекц” арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ.2024 оны анхны лекц, ярилцлагад Миннесота мужийн нөлөө бүхий 50 хүний нэг, (Star Tribune сонин 2023), Япон улсад зохиогдсон “Global Sushi Challenge”  тэмцээнд АНУ-ыг төлөөлж амжилттай оролцсон, Миннесота мужийн анхны явуулын Sushi Fix- бизнесийг үүсгэн байгуулсан. “Билли Суши” рестораны эзэн Ц.Энхбилэг буюу Билли бизнес эрхэлж буй туршлагаасаа хуваалцана. Энэхүү чөлөөт ярилцлагад та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Ярилцлага болох өдөр, цаг: 2024 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр, Ням гараг, 14:00-15:00 цаг

Болох газар: “Монгол Өв Соёлын Төв”-ийн байр (1301 S Wolf Road Prospect Heights 60070)