images

ЧИКАГОГИЙН МАРАФОНД ОРОЛЦОЖ БУЙ ТАМИРЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Мэдээ, мэдээлэл

2022-10-24

77

Консул Т.Батцэцэг Чикагогийн марафонд оролцож буй тамирчид, хөгжөөн дэмжигчдийг 2022 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Консулын газарт хүлээн авч уулзан, амжилт хүсэв.

Дэлхийн 6 том марафоны нэг болох Чикагогийн марафонд Англи, Ирланд, Өмнөд Солонгос, Япон болон Америкийн хотуудаас ирсэн Х.Алимаа, У.Ганзориг, Х.Загдсүрэн, Л.Ира, Ж.Оюун-Эрдэнэ, Б.Үйлсзаяа, Э.Цэрэннадмид, Х.Эрдэнэчимэг нарын гүйгчид оролцож байна.

Тамирчид 10 дугаар сарын 8-ны өдөр 5 км-ийн гүйлтэд оролцсон бөгөөд 9-ний өдөр үндсэн уралдаан болох 42 км-ийн гүйлтэд оролцоно.

Чикаго хот орчимд амьдарч буй Монголчууд та бүхнийг тамирчдаа дэмжихийг уриалж байна.

Марафоны талаарх мэдээлэл: https://www.chicagomarathon.com/.../2022-participant-guide/