images

МОНГОЛЫН ТАМИРЧИД ЧИКАГОГИЙН МАРАФОНД ОРОЛЦОХООР ХҮРЭЛЦЭН ИРЭВ

Мэдээ, мэдээлэл

2022-10-24

58

“Ахиллис Монгол” олон улсын байгууллагын тамирчид Чикагогийн марафонд 2022 оны 10 дугаар сарын 9-ний өдөр оролцохоор өнөөдөр Чикаго хотод хүрэлцэн ирлээ. Чикагогийн марафонд Ахиллисчууд анх удаа 6 тамирчин, 4 хөтчийн хамтаар оролцоно. Багийн бүрэлдэхүүнд Ахиллисийн марафоны багт сонгогдсон, өмнө нь Нью-Йорк, Берлин, Бостон, Лондонгийн марафонд амжилттай оролцсон тамирчид шалгаран багтжээ.

“Ахиллис Монгол” ОУБ нь Америкийн Нэгдсэн Улсын Нью-Йорк хотод төвтэй “Ахиллис Интернэйшнл” олон улсын байгууллагын 73 дахь салбар болон 2014 оны 12-р сард Улаанбаатар хотноо үүсгэн байгуулагдсан байна.

2014-2021 онуудад Ахиллисчууд багаараа Нью-Йорк, Берлин, Сөүл, Бостон, Майамигийн марафонуудад давхардсан тоогоор 50 орчим хөгжлийн бэрхшээлтэй гүйгчдийг оролцуулсан бөгөөд энэ онд Нью-Йорк, Берлин, Чикаго, Бостон, Лондонгийн марафонд 22 гүйгч, 20 хөтчийн хамтаар оролцож байна.

Чикаго хот орчимд амьдарч буй Монголчууд та бүхнийг баг, тамирчдаа дэмжин уухайлахыг уриалж байна.

Чикаго марафоны мэдээлэл болон хаяг: https://www.chicagomarathon.com/.../2022-participant-guide/