images

НИЙСЛЭЛ, АЙМГУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ЧИКАГОД ЗОЧЛОВ

Мэдээ, мэдээлэл

2022-10-24

66

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба тэргүүтэй нийслэл, зарим аймгийн удирдах албан тушаалтнуудын төлөөлөл АНУ-ын Конгрессын олон улсын манлайлагчдын хөтөлбөрийн шугамаар 2022 оны 9 дүгээр сарын 16-23-ны өдрүүдэд Чикаго хотод зочлов.

Монгол Улсын орон нутгийн төлөөлөгчдийг АНУ-ын Конгрессын гишүүн Д.Дэвис, Чикаго хотын орлогч дарга С.Макиер, Иллинойс мужийн Күүк дүүргийн Татварын албаны дарга М.Паппас, Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний газрын дарга Ф.Каэги зэрэг албаны хүмүүс хүлээн авч уулзав.

Консул Т.Батцэцэг төлөөлөгчдийн хамт зарим уулзалтад оролцсоны зэрэгцээ төлөөлөгчдөд зориулсан үдэлтийн арга хэмжээг Консулын газрын байранд зохион байгуулав.