Чикаго хотод 44 дэх удаагаа зохиогдож буй “Энх тайвны өдөр”-ийн арга хэмжээ 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хотын төв талбайд болов.
Тус арга хэмжээнд Консул Т.Батцэцэг монгол иргэдийн төлөөллийн хамт оролцлоо.
Чикаго хотын даргын ивээл дор зохиогддог энэхүү арга хэмжээнд хотын Тэргүүн хатагтай Э.Эшлеман, Иллинойс мужийн Хүний эрхийн газрын дарга Ж.Беннет, Күүк дүүргийн Удирдах зөвлөлийн Ерөнхийлөгч Т.Преквинкле зэрэг албаны хүмүүс болон Чикаго хотод суугаа 30 гаруй улсын Ерөнхий консул, Консулууд оролцов.