“Hana center” байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Консул Т.Батцэцэг “Hana center” байгууллагын Гүйцэтгэх захирал Инхэ Чойг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч уулзав.
“Hana center” нь 2017 онд байгуулагдсан ашгийн бус байгууллага бөгөөд Чикаго хот орчимд амьдарч буй Солонгос, Ази гаралтай болон бусад улсаас шилжин суурьшсан иргэдэд цагаачлалтай холбоотой эрхзүйн зөвлөгөө, ялгаварлан гадуурхалтын эсрэг зөвлөгөө, орлого багатай иргэдийн чадавхийг бэхжүүлэх сургалт, ажлын байр олох, нийгмийн халамжийн үйлчилгээ авах, хямд үнэтэй орон сууц худалдан авахад туслах зэрэг олон чиглэлийн үйлчилгээ, сургалтыг зохион байгуулдаг байна.
Тус байгууллагын үйл ажиллагааны талаарх мэдээллийг Чикаго орчмын монгол иргэдэд өгөх зорилгоор тусгай арга хэмжээнүүдийг ойрын хугацаанд зохион байгуулахаар уулзалтын үеэр тохиролцлоо.
“Hana center”-ийн үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://hanacenter.org/ вэб хуудаснаас авах боломжтой.