images

МАУНТ ПРОСПЕКТ ХОТЫН СОЁЛЫН БАЯРТ ОРОЛЦОВ

Мэдээ, мэдээлэл

2022-10-24

63

Чикаго хотын дагуул хотуудын нэг болох Маунт Проспектод 2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр болсон Соёлын баярт Чикаго орчим ажиллаж амьдарч буй монгол иргэдийн төлөөлөл оролцож, “Гийнгоо” морин хуурын чуулга, бүжигчид монгол аялгуу, бүжгийн дээжээс тоглон сонирхуулав.

4 дэх удаагаа болсон энэхүү Соёлын баярт “Мазаалай” ресторан монгол хоолоор үйлчлэв.