images

ХОЙД АМЕРИК ДАХЬ МОНГОЛЧУУДЫН САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНД ЧИКАГОГИЙН БАГУУД 2 АЛТ, 2 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭЖ, АМЖИЛТ ДҮҮРЭН ОРОЛЦЛОО.

Мэдээ, мэдээлэл

2022-10-24

74

2022 оны 8 дугаар сарын 5-7-ны өдрүүдэд Вашингтон ДиСи хотноо “Хойд Америк дахь Монголчуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн” боллоо.

Тэмцээнийг нээж Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Батбаяр, Монгол Улсаас Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Я.Ариунболд нар оролцож үг хэлэв.

Энэ удаагийн тэмцээн нь жил бүр зохион байгуулагддаг Америк дахь Монголчуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд Канад дахь Монголчуудын төлөөлөл нэмэгдэн оролцож Хойд Америк дахь Монголчуудын тэмцээн болж өргөжсөн, анх удаагаа өсвөрийн залуу тамирчдын ангиллыг нэмж оруулсан, ахмадын болон насанд хүрэгчдийн тэмцээнийг нэг дор зохион байгуулсан зэрэг олон онцлог үйл явдлаар дүүрэн тэмцээн байлаа.

Тэмцээнийг Б.Чойжилсүрэн тэргүүнтэй “Hero Academy”-ий хамт олон Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ, Вашингтон ДиСи орчмын Монголчуудын холбооны дэмжлэгтэйгээр зохион байгуулсан бөгөөд Сан Франциско, Чикаго, Лос Анжелес, Денвер, Сиатл, Небраска, Сакраменто, Юта, Вашингтон ДиСи-гийн нийт 64 багийн 600 гаруй тамирчид Вашингтон ДиСи хотод хуран цугларлаа.

Тэмцээний дүн: 🏆

-35 ЭРЭГТЭЙ - 35 ЭМЭГТЭЙ

1. Chicago Black City 🥇 1. DMV Elite🥇

2. San Francisco Shift 🥈 2. San Francisco Vixens🥈

3. DC District 🥉 3. Chi-Town🥉

+35 НАС ЭРЭГТЭЙ +35 НАС ЭМЭГТЭЙ

1. Utah🥇 1. Sacramento🥇

2. Hero🥈 2. DC 🥈

3. California🥉 3. Chicago Sky🥉

+40 ЭРЭГТЭЙ +50 ЭРЭГТЭЙ

1. Seattle 🥇 1. Chicago🥇

2. Washington Wolves 🥈 2. Seattle🥈

3. Chicago Falcons 🥉 3. DC Capitals🥉

ӨСВӨРИЙН ЭРЭГТЭЙ

1. Nebraska 🥇

2. DC Magic🥈

3. Hero 🥉

Тэмцээнийг зохион байгуулсан ажлын хэсгийн гишүүд, сайн дурын ажилтнууд, оролцсон нийт тамирчиддаа баяр хүргэж спортын өндөр амжилт хүсье.