images

КОНСУЛ Т.БАТЦЭЦЭГ АНУ-ЫН ЦАГААЧЛАЛ, ГААЛИЙН АЛБАНЫ ЧИКАГО ДАХЬ ТӨВИЙН ДАРГАТАЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙВ

Мэдээ, мэдээлэл

2022-10-24

63

Консул Т.Батцэцэг АНУ-ын Цагаачлал, гаалийн алба(ICE)-ны Чикаго дахь төвийн дарга Шаун Биерстэй 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр цахим уулзалт хийв.

Уулзалтын үеэр Консулын газар болон Цагаачлал, гаалийн алба хоорондын хамтын ажиллагаа, мэдээлэл солилцоог идэвхжүүлэх боломжийн талаар санал солилцов. Цагаачлал, гаалийн албанаас монгол иргэдийг саатуулах тохиолдолд хоёр улсын хооронд байгуулсан Консулын конвенцийн дагуу Консулын газарт шуурхай мэдээлж байхыг Консулын зүгээс хүсэв.