КОНСУЛ Т.БАТЦЭЦЭГ АНУ-ЫН ГААЛЬ, ХИЛ ХАМГААЛАЛТЫН ГАЗРЫН ЧИКАГО ДАХЬ АЛБАНЫ ДАРГАТАЙ УУЛЗАВ
Консул Т.Батцэцэг АНУ-ын Гааль, хил хамгаалалтын газрын Чикаго дахь албаны дарга Д.Суттин-Буркетай 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр уулзав.
Уулзалтын үеэр Консулын зүгээс сүүлийн жилүүдэд монгол иргэд Иллинойс муж зэрэг АНУ-ын төвийн бүс дэх олон улсын боомтуудаар зорчсон тухай статистик мэдээллийг тодруулж, монгол иргэд хил, гаалиар нэвтрэхэд тулгардаг хүндрэлүүдийн талаар ярилцав. Цаашид Консулын газар болон Гааль, хил
хамгаалалтын газрын Чикаго, бусад томоохон хот дахь албад хоорондын мэдээлэл солилцоог нэмэгдүүлэх замаар идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцов.