images

КОНСУЛ Т.БАТЦЭЦЭГ ЧИКАГО ХОТЫН ОРЛОГЧ ДАРГАТАЙ УУЛЗАВ

Мэдээ, мэдээлэл

2022-10-24

70

Консул Т.Батцэцэг Чикаго хотын орлогч дарга Самир Маекартай 2022 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Хотын захиргааны төв байранд уулзав. Уулзалтын үеэр хоёр талын худалдаа, эдийн засаг, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Чикаго хотод амьдарч буй монгол иргэд /монгол коммюнити/ -ийн үйл ажиллагааг дэмжих зэрэг асуудлаар санал солилцов.

Монгол, Америкийн хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тэмдэглэх хүрээнд хөрөнгө оруулалт, бизнесийн боломжийг сурталчлах арга хэмжээг хамтран зохион байгуулахаар тохиролцлоо.

Чикаго хотод Монгол Улсын Консулын газар байгуулагдсанд баяртай байгаа бөгөөд хотын захиргааны зүгээс Консулын газрын үйл ажиллагааг боломжтой хэлбэрээр дэмжиж ажиллахаа Самир Маекар илэрхийлэв.