images

Хү хамтлагийнхан Консулын газарт зочлов

Мэдээ, мэдээлэл

2023-09-27

119

Чингис хааны одонт, Монгол Улсын Соёлын элч The HU хамтлагийн гишүүд Хойд Америкт хийж буй аялан тоглолтынхоо хүрээнд 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Чикаго хотод тоглолт хийхийн өмнө Консулын газарт зочлов.

Хү хамтлаг дэлхийн рок хөгжмийн томоохон фестивалиудад оролцон, олон оронд аялан тоглолтоо хийж Монгол Улсаа олон улсад сурталчлахад жинтэй хувь нэмэр оруулж буйд Консулын газрын хамт олон талархал илэрхийлж, цаашдын уран бүтээлийн их үйлсэд нь амжилт хүслээ.