images

“Уудам Монгол” төслийн тоглолт амжилттай зохион явагдлаа

Мэдээ, мэдээлэл

2023-09-27

109

Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан морин хуурч А.Даваазоригийн санаачилан хэрэгжүүлж буй хөгжмийн “Уудам Монгол” төслийн тоглолт 2 дахь жилдээ Глэньвью дүүргийн цэцэрлэгт хүрээлэнд амжилттай зохион байгуулагдлаа. Уг тоглолтод морин хуурч А.Даваазориг, морин хуурч Б.Уянга, хийлч Т.Гэрэлтуяа, төгөлдөр хуурч Б.Алуунгоо нар суугаа орны иргэд болон монголчууддаа Монголын нэрт хөгжмийн зохиолчдын урын сангаас тоглон үзүүлэхийн зэрэгцээ морин хуурын талаар танилцуулга хийж эх орноо өргөнөөр сурталчилав.