images

МОНГОЛЫН ТАМИРЧИД ЧИКАГОГИЙН МАРАФОНД ОРОЛЦОХООР ХҮРЭЛЦЭН ИРЭВ

Мэдээ, мэдээлэл

2023-10-05

112

“Ахиллис Монгол” олон улсын байгууллагын 8 тамирчин, 4 хөтчийн хамт Чикагогийн марафонд 2 дахь удаагаа оролцохоор 2023 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Чикаго хотноо хүрэлцэн ирлээ. Тэдэн дээр мөн АНУ-д амьдарч буй 2 монгол гүйгч, 2 хөтчийн хамтаар нэмэгдэж оролцоно.

“Ахиллис Монгол” ОУБ нь Америкийн Нэгдсэн Улсын Нью-Йорк хотод төвтэй “Ахиллис Интернэйшнл” олон улсын байгууллагын 73 дахь салбар болон 2014 оны 12-р сард Улаанбаатар хотноо үүсгэн байгуулагдсан байна.

Энэ удаагийн марафон нь “Ахиллис Монгол” ОУБ-ын түүхэнд багаараа оролцож байгаа 16 дахь, 2023 онд оролцсон олон улсын 3 дахь марафон юм.

Энэ жил анх удаа мэргэжлийн гар дугуйгаар О.Эрдэнэтөгс, анхны эмэгтэй гар дугуйчнаар Б.Даваасүрэн нар оролцох юм байна.

Чикаго хот орчимд амьдарч буй Монголчууд та бүхнийг баг, тамирчдаа дэмжин уухайлахыг уриалж байна.

Чикаго марафоны мэдээлэл болон хаяг:

https://www.chicagomarathon.com/