images

ЧИКАГОГИЙН МАРАФОНД ОРОЛЦОЖ БУЙ ДЭЛХИЙН МОНГОЛЧУУДЫН ГҮЙЛТИЙН СУВАГ MGL RUNNING CHANNEL-ЫН ТАМИРЧИД КОНСУЛЫН ГАЗАРТ ЗОЧЛОВ

Мэдээ, мэдээлэл

2023-10-07

114

Консул Т.Батцэцэг Чикагогийн марафонд оролцож буй тамирчид, хөгжөөн дэмжигчдийг 2023 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Консулын газарт хүлээн авч уулзан, амжилт хүсэв.

Дэлхийн 6 том марафоны нэг болох Чикагогийн марафонд Англи, Ирланд, Франц, Япон, Австри болон Америкийн хотуудаас ирсэн Дэлхийн Монголчуудын Гүйлтийн Суваг MGL Running Channel-ын 14 гишүүн төлөөлөгчид оролцож байна.

Тамирчид 10 дугаар сарын 7-ны өдөр 5 км-ийн гүйлтэд оролцсон бөгөөд 8-ны өдөр үндсэн уралдаан болох бүтэн марафон 42 км-ийн гүйлтэд оролцоно.

Энэ жилийн Чикаго марафонд дэлхийн өнцөг булан бүрээс 47,000 тамирчид оролцож байна.

Дэлхийн Монголчуудын Гүйлтийн Суваг НҮТББ-ын хамт олны зүгээс Консулын газрын хамт олонд 3 жилийн ойн дурсгалын медаль дурсгав.

Чикаго хот орчимд амьдарч буй Монголчууд та бүхнийг тамирчдаа дэмжихийг уриалж байна. Чикаго марафонд оролцож байгаа Монгол тамирчдын гүйлтийн явцыг онлайнаар харах боломжтой бөгөөд тэмцээний апп татан суулгаж тухайн гүйгчдийн хувийн дугаарыг оруулж харж болно. https://apps.apple.com/app/id718145625

Марафоны талаарх мэдээлэл:

Дэлхийн Монголчуудын Гүйлтийн Суваг MGL Running Channel