images

КҮҮК ДҮҮРГИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН АЛБАНЫ УДИРДЛАГАТАЙ УУЛЗАВ

Мэдээ, мэдээлэл

2023-10-26

109

Консул Т.Батцэцэг Иллинойс мужийн Күүк дүүргийн Эдийн засгийн хөгжлийн алба(Cook County Bureau of Economic Development)-ны дарга Сочи Флорестай 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр уулзав.

Уулзалтын үеэр Консул Т.Батцэцэг Күүк дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй монгол аж ахуйн нэгжүүдийн талаар танилцуулж, дүүргээс жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийг дэмжих чиглэлээр явуулж буй бодлого, үйл ажиллагааны талаар монгол аж ахуйн нэгжүүдэд танилцуулах арга хэмжээг хамтран зохион байгуулахаар тохиролцлоо.

Түүнчлэн удахгүй Чикаго хотод зохион байгуулах “Mongolian Days-2023” арга хэмжээг зохион байгуулахад хамтран ажиллах талаар ярилцав.