images

 “МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ” БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН, УРЛАГИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЧИКАГО ХОТНОО НЭЭГДЛЭЭ “

Мэдээ, мэдээлэл

2023-11-03

182

Монголын өдрүүд-2023” бизнес, соёлын цуврал арга хэмжээ 2023 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр “Монголд үйлдвэрлэв” бараа бүтээгдэхүүн, урлагийн бүтээлийн үзэсгэлэн худалдаагаар эхэллээ. Үзэсгэлэн худалдааны нээлтийн ажиллагаанд Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод суугаа Консул Т.Батцэцэг, Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, ХХААХҮЯ-ны сайдын зөвлөх Б.Батбаатар нар оролцож, үг хэлэв. Чикагогийн Монголчуудын Бизнес Зөвлөлийн удирдлага, тус хотод амьдардаг монгол иргэдийн төлөөлөл, Иллинойс муж, Чикаго хотын бизнесийн байгууллагуудын төлөөлөл мөн оролцов. 11 дүгээр сарын 2-10-ны өдрүүдэд Чикаго хотын төв дэх Shops at North Bridge (520 N Michigan Avenue Chicago 60611) дэлгүүрийн 3 давхарт явагдах үзэсгэлэн худалдаанд Монгол Улсаас ирсэн 50 орчим аж ахуйн нэгж ноолуур, арьс,эсгий бүтээгдэхүүн, гар урлал, гоёл чимэглэл зэрэг сайн чанарын бүтээгдэхүүн, монгол уран зураачдын шилдэг бүтээлийг дэлгэн үзүүлж, худалдаж байна. Чикаго хот орчимд амьдарч буй иргэд та бүхэн өргөнөөр үзэж сонирхоорой. Мөн хамтран ажиллагсад, найз нөхөддөө энэхүү үзэсгэлэн худалдааны талаарх мэдээллийг идэвхтэй түгээнэ үү.