images

ТӨРИЙН ДАЛБААГАА ЧИКАГО ХОТЫН ТӨВД МАНДУУЛАХ ЁСЛОЛ БОЛЛОО

Мэдээ, мэдээлэл

2022-10-24

68

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101, Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тохиолдуулан Чикаго хотын төв талбайд Монгол Улсын төрийн далбаа мандуулах, Монголын соёл урлагийг сурталчлах арга хэмжээг 7 дугаар сарын 6-ны өдөр зохион байгууллаа.

Арга хэмжээг нээж Консул Т.Батцэцэг үг хэлэв. АНУ, Монгол Улсын төрийн далбааг мандуулж, хоёр улсын төрийн дуулал эгшиглэсний дараагаар Чикаго хотод ажиллаж, амьдарч буй уран бүтээлчид монгол дуу, хөгжим, бүжгийн дээжээс тоглон сонирхуулав.

Энэхүү ёслолын арга хэмжээг санаачлан зохион байгуулсан, идэвхтэй оролцсон нийт иргэддээ Консулын газрын зүгээс талархал илэрхийлье🇲🇳🇲🇳🇲🇳