images

КОНСУЛ Т.БАТЦЭЦЭГ ЧИКАГО ХОТЫН СОЁЛЫН ГАЗРЫН ОРЛОГЧ ДАРГАТАЙ УУЛЗАВ.

Мэдээ, мэдээлэл

2022-10-24

64

Консул Т.Батцэцэг Чикаго хотын Соёлын газрын орлогч дарга Женнифер Вашингтонтой 2022 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Чикаго хотын Соёлын төвд уулзаж, тус төвийн үйл ажиллагаатай танилцав.

Хоёр талын соёлын солилцоог идэвхжүүлэх боломжийн талаар санал, мэдээлэл солилцож, Монгол-Америкийн хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тэмдэглэх хүрээнд энэ оны 10 дугаар сард хамтарсан арга хэмжээ зохион байгуулах, цаашид Чикаго хотын Соёлын газраас зохион байгуулдаг соёл, урлагийн томоохон арга хэмжээнд Монголын хамтлаг, уран бүтээлчид, байгууллагуудыг оролцуулах зэргээр идэвхтэй хамтарч ажиллахаар тохиролцов.