images

“CHICAGO OPEN-2022” ТЭМЦЭЭНИЙ АВАРГУУД ТОДОРЛОО.

Мэдээ, мэдээлэл

2022-10-24

73

“Монгол Наадам Чикаго-2022” хүрээнд зохион явагдсан шатрын “Chicago Open-2022” тэмцээний 10 хүртэлх болон 14 хүртэлх насны нээлттэй төрлийн тэмцээн 2022 оны 6 дугаар сарын 26-ны өдөр швейцарь системээр 7 өрөг тоглож, амжилттай болж өндөрлөлөө.

♟10 хүртэлх насны эрэгтэй ангилалд Хүрэлбаатарын Ананд-Очир 7 оноогоор 1 дүгээр байр, Эрдэмдэлгэрэхийн Тэмүүн 5 оноогоор 2 дугаар байр, Энхтөрийн Дөлгөөн 5 оноогоор (коэффицентын зөрүүгээр) 3 дугаар байр тус тус эзэлсэн бол эмэгтэй ангилалд Рэнцэндоржийн Энгүүн 5 оноогоор 1 дүгээр байр, Загдбазарын Жасмин 4 оноогоор 2 дугаар байр, Эрдэнэбаатарын Маргад 3 оноогоор 3 дугаар байр тус тус эзэллээ.

♟Тэмцээний 14 хүртэлх насны эрэгтэй ангилалд О.Золбоо 7 оноогоор 1 дүгээр байр, Оюунболдын Төгсцогт 6 оноогоор 2 дугаар байр, Гэрэлт-Одын Билгүүн 4,5 оноогоор 3 дугаар байр тус тус эзэлсэн бол эмэгтэй ангилалд Есөнтөмөрийн Сорхугтани 4,5 оноогоор 1 дүгээр байр, Ганхуягийн Мишээл 4 оноогоор 2 дугаар байр, Рэнцэндоржийн Ирмүүн 3,5 оноогоор 3 дугаар байр тус тус эзлэв.

Тэмцээний хамтран зохион байгуулагчид:

-МҮХАҮТ-ийн АНУ дахь Төлөөлөгчийн газар

-Монгол Авьяас Академи

-Mongolian Sports Association in USA- ЗГХА УБСХ-ны дэргэдэх АНУ дахь спортын улсын хороо

-Magic Words Corp.

-Монгол зээлийн компани Мoney Max

-Chicago Mongol Chess Club (CMCC)

-Crêpe coffee shop

Ингээд тус бүртээ байр эзэлсэн хүүхдүүдийн шагналыг 7 дугаар сарын 10-ны өдөр тэмдэглэх “Монгол Наадам Чикаго-2022”-ын үеэр гардуулах юм.

Тэмцээний төгсгөлд хүүхдүүдийн шатрын идэвхи, сонирхлыг идэвхжүүлэх, Чикаго хот дахь монгол хүүхдүүдэд шатрын спортыг түгээн сурталчлах зорилгоор Ази тивийн аварга, Дэлхийн Сурагчдын аварга, Өсвөрийн шатарчдын дэлхийн аваргын мөнгөн медальт, Дэлхийн Шатрын Холбоо (FIDE)-ны мастер Е.Төгстөмөр тэмцээнд оролцсон 17 хүүхэдтэй зэрэг тоглолт зохион байгууллаа.

Тэмцээний дүнгийн дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээр орж үзээрэй.

https://chess-results.com/tnr652119.aspx?lan=1&art=4