images

“АЛДАРТ ЭХ”-ИЙН I БОЛОН II ЗЭРГИЙН ОДОНГООР ШАГНАГДСАН ЭЭЖҮҮДЭД ОДОНГ ГАРДУУЛЛАА.

Мэдээ, мэдээлэл

2022-10-24

66

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алдарт Эх”-ийн I болон II зэргийн одонгоор шагнагдсан ээжүүдэд одонг гардууллаа. АНУ-ын Чикаго хотод амьдарч буй, олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээжүүдэд одонг нь Консул Т.Батцэцэг гардуулан өгч, баяр хүргэлээ. I зэргийн одонгоор Батдэлгэрийн Баяртмаа, II зэргийн одонгоор Баатарын Саруулцэцэг, Ганболдын Ууганцэцэг, Баатархүүгийн Мөнгөнцэцэг, Шагдарын Алгирмаа, Манлайдэндэвийн Болор-Эрдэнэ, Баатарын Насанжаргал нар шагнагдсан юм. Хүндэтгэлийн арга хэмжээнд “Хуурчийнхан” сургалтын төвийн хүүхэд, залуус “Монгол аялгуу”, “Жалам хар” хөгжим тоглож, мэндчилгээ дэвшүүлэв. Үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх хүний амьдралын хамгийн нандин үүргийг гүйцэтгэж яваа бүх ээжүүддээ, аавууддаа хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.