images

КОНСУЛ Т.БАТЦЭЦЭГ КҮҮК ДҮҮРГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙВ

Мэдээ, мэдээлэл

2022-10-24

70

Консул Т.Батцэцэг Иллинойс мужийн Күүк дүүргийн Ерөнхийлөгч Тони Преквинклетэй 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр цахим уулзалт хийв. Уулзалтын үеэр Консул Т.Батцэцэг Консулын газрын үйл ажиллагаа, Күүк дүүрэгт ажиллаж, амьдарч буй монголчуудын талаар танилцуулав. Мөн Консул Т.Батцэцэгээс Монголын соёлын төв байгуулах, АНУ-д шинээр шилжин суурьшигчдыг дэмжих чиглэлээр тус дүүрэг дэх монгол коммюнити-г дэмжихэд хамтран ажиллах санал дэвшүүлснийг Ерөнхийлөгч Тони Преквинкле холбогдох албаны хүмүүстээ мэдээлж, хамтын ажиллагааны боломжит хэлбэрийг судлахаа илэрхийлэв.Иллинойс мужийн Күүк дүүрэг нь АНУ-ын хамгийн олон хүн амтай дүүргүүдийн нэг бөгөөд Чикаго хот зэрэг засаг захиргааны 134 нэгж багтдаг байна.