images

“ЧИКАГО ЦОМ”-2022 ГАР БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН АНУ-ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ДУНД АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

Мэдээ, мэдээлэл

2022-10-24

65

Chicago cup 2022 волейболын анхдугаар тэмцээний түүхийг 23-н багийн тамирчид  амжилттайгаар бичилцлээ. АНУ-д ажиллаж амьдарч байгаа иргэдийн дунд хамгийн том гэж нэрлэгдэх цар хүрээтэй волейболын тэмцээнийг Chicago cup 2022 нэрийн дор зохион байгууллаа. NewYork, Seattle, DC, LA, Chicago хотуудаас нийт 23 баг тамирчид ирж оролцсон бөгөөд Киргиз Буриадын баг тамирчид тэдний дунд байсан нь онцлох үйл явдал болсон юм. Тэмцээн 2 өдрийн турш явагдаж 400 гаруй хүнийг CHICAGO CUP-2022 нэгтгэлээ. Тэмцээнийг Америк дахь Монголчуудын биеийн тамир, спортын газар Чикаго дахь Монголчуудын волейболын холбооо Монгол авьяас академи хамтран зохиоон байгуулсан бөгөөд цаашид уламжлал болон зохиогдох юм. Анхны тэмцээний залуусын төрөлд AMG - LAED Sunway-, ChicagoDC- Washington DCЭмэгтэйчүүдийн төрөлд DMV- Washington DCTitem- ChicagoUvs - ChicagoАхмадуудын төрөлд DMV - Washington DCChicago- ChicagoBlue sky- Seattle багууд тус тус шалгарлаа.Энэ жилийн хувьд Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны дэргэдэх салбар хороо анх удаа АНУ-д байгуулагдсан бөгөөд ийнхүү эрүүл амьдралын хэв маяг, цаашлаад спортын томоохон амжилтуудын төлөөх үйлсэд ажил хэрэгчээр дэмжин оролцох эхлэл нь болж байгаа билээ. Тэмцээний ивээн тэтгэгч байгууллагууд AMG frelght LLCWORLD FINANCIAL GROUPIDM interstate movers TWENTY TWENTY logistics lnc KHAN T-NOON LLCGRAND hot pot MORI FREIGHT  IncPRO AUTORELOCATION.lnc болон хувь хүмүүст талархаж байна.