“ХУУРЧИЙНХАН” СУРГАЛТЫН ТӨВИЙН МОРИН ХУУРЧИД ТАЙЛАН ТОГЛОЛТОО ХИЙЛЭЭ.
Чикаго хотноо үйл ажиллагаа явуулж буй “Хуурчийнхан” төвийн морин хуурч хүүхдүүд “Монгол аялгуу” тайлан тоглолтоо 2022 оны 5 дугаар сарын 29-ний өдөр амжилттай хийлээ.Монгол Улсын Морин хуурын чуулгын дэргэдэх “Хуурчийнхан” сургалтын төвийн авьяаслаг залуу уран бүтээлчид багш Б.Отгонбаатарын хамтаар Монголын болон дэлхийн сонгодог бүтээлээс тоглон сонирхууллаа.Консул Т.Батцэцэг тоглолтын дараагаар үг хэлэхдээ монгол үндэстний соёл урлагийн хосгүй өв болох морин хуурыг дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй багш Б.Отгонбаатар болон бяцхан уран бүтээлчдэд баяр хүргэж, цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсэв.“Хойд Америк дахь Морин хуур” төвийн тэргүүн Г.Уртнасан тоглолтын дараагаар зарим морин хуурчдад мэргэжлийн морин хуурчийн гэрчилгээ гардуулав.