images

“МОНГОЛЫН ӨДРҮҮД-2023” ЦУВРАЛ АРГА ХЭМЖЭЭ ЧИКАГО ХОТОД БОЛНО

Мэдээ, мэдээлэл

2023-10-19

153

“Монголын өдрүүд-2023” бизнес, соёлын цуврал арга хэмжээ 2023 оны 11
дүгээр сарын 2-10-ны өдрүүдэд Чикаго хотод болно.
Цуврал арга хэмжээг Монгол Улсын ХХААХҮЯ, ЭЗХЯ, БОАЖЯ, Соёлын яам,
Чикаго хотод суугаа Консулын газар, Экспорт олон улсын худалдааны төв,
Чикагогийн монголчуудын бизнес зөвлөл зэрэг байгууллага хамтран зохион
байгуулна.
“Монголын өдрүүд-2023” арга хэмжээний хүрээнд:
-“Монголд үйлдвэрлэв” барааны үзэсгэлэн худалдаа 11 дүгээр сарын 2-10-
ны өдрүүдэд
-“Монголд хөрөнгө оруулах нь” бизнес форум 11 дүгээр сарын 3-ны өдөр
-“Монголд зочлоорой” соёлын баяр 11 дүгээр сарын 4-ний өдөр
-“Монгол киноны өдөрлөг” 11 дүгээр сарын 4-ний өдөр болно.
Үзэсгэлэн худалдаа, бизнес форум болон соёлын баярт оролцох
сонирхолтой Чикаго орчмын монгол аж ахуйн нэгжүүд Чикагогийн монголчуудын
бизнес зөвлөл([email protected])-тэй холбогдоно уу.
Арга хэмжээнүүдийн үеэр синхрон орчуулга хийх боломжтой мэргэжлийн
орчуулагчид болон сайн дураар ажиллан дэмжлэг үзүүлэх боломжтой залуучууд
Консулын газар([email protected])-тай холбогдоно уу.

https://www.eventbrite.ca/e/mongolian-days-2023-trade-investment-and-heritage-forum-
tickets-
739269654437?aff=oddtdtcreator&utm_campaign=post_publish&utm_medium=email&u
tm_source=eventbrite&utm_content=shortLinkNewEmail