images

ИЛЛИНОЙСЫН ИХ СУРГУУЛИУДТАЙ ХАМТАРСАН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Мэдээ, мэдээлэл

2023-08-08

108

Чикаго хот орчимд оршин сууж буй ахлах сургуулийн сурагчид их сургуулийн сонголтоо амжилттай хийхэд нь тус дөхөм болох үүднээс Консулын газраас Иллинойс мужийн хамгийн том улсын их сургууль болох Иллинойсын Их сургуулийн системийн их сургуулиудтай (University of Illinois Chicago, University of Illinois Springfield, and University of Illinois, Urbana-Champaign)-тай хамтарсан танилцуулах арга хэмжээг 2023 оны 8 дугаар сарын 5-ны өдөр зохион байгууллаа.

 

Уг арга хэмжээнд Иллинойсын Их сургуулийн системийн их сургуулиудын төлөөлөл оролцож сургуулийнхаа давуу тал, элсэлтийн үйл явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, оролцогчдын асуултад хариулав.