ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫГ ТОХИОЛДУУЛАН ЧИКАГО ХОТЫН ДАРГААС МЭНДЧИЛГЭЭ ИРҮҮЛЭВ
Монгол түмэн Үндэсний их баяр наадмаа тэмдэглэж буйтай холбогдуулан
Чикаго хотын дарга Брэндон Жонсон 2023 оны 7 дугаар сарын 6-ны өдөр баярын
мэндчилгээ ирүүллээ.
Хотын дарга захидалдаа Чикаго хот дахь монгол коммюнити тус хотын эрч
хүч, соёлын өвөрмөц байдлыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж, дэлхийн
түвшний хотыг бий болгоход өөрсдийн соёл, уламжлал, авьяас чадвараа зориулж
ирснийг тэмдэглэж, Үндэсний их баяраа сайхан тэмдэглэхийг хүсэн ерөөжээ.