ДУПЭЙЖ ДҮҮРГИЙН УДИРДЛАГАТАЙ УУЛЗАВ
Консул Т.Батцэцэг Иллинойс мужийн Дупэйж дүүргийн Удирдах зөвлөлийн дарга Дебора Конройтой 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр уулзав.
Уулзалтын үеэр Консул Т.Батцэцэг Консулын газар тус дүүргийн бизнес, аялал жуулчлал, шүүхийн байгууллагатай холбоо тогтоон хамтран ажиллаж буйг мэдээлж, соёл, боловсролын салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэх, тус дүүрэгт амьдардаг монгол иргэдийг дэмжих боломжийн талаар санал солилцов. Удирдах зөвлөлийн дарга Дебора Конрой Монгол Улсын Консулын газар Дупэйж дүүргийн байгууллагуудтай хамтын ажиллагаа хөгжүүлэхийг дэмжихээ илэрхийлж, дүүргийн зарим байгууллагатай холбож өгөх, монгол иргэдийг дэмжих боломжийг судлахаа илэрхийлэв.