images

БАФФАЛО ГРОУВ ХОТЫН УДИРДЛАГАТАЙ УУЛЗАВ

Мэдээ, мэдээлэл

2023-06-03

94


 
             Консул Т.Батцэцэг Иллинойс мужийн Баффало Гроув хотын дарга Эрик Смит, менежер Дэйн Брагг нарттай 2023 оны 6 дугаар сарын 2-ны өдөр уулзав. 

 
             Уулзалтын үеэр Консул Т.Батцэцэг тус хотод оршин сууж буй монгол иргэдийн тоо сүүлийн жилүүдэд тогтвортой нэмэгдэж буйг тэмдэглэж, монгол коммюнитигийн өмнө тулгамдаж буй нийгэм, соёлын хэрэгцээний асуудлуудыг дурдаж, тэдгээр асуудлыг шийдвэрлэхэд хотын удирдлагын зүгээс анхаарал хандуулж, дэмжлэг үзүүлэхийг хүсэв. 

 
             Монгол иргэдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнд талархал илэрхийлж, монгол коммюнити-гийн хүсэлт, саналуудад анхаарал хандуулж, аль болох дэмжиж ажиллахаа хотын удирдлагын зүгээс илэрхийлэв. Түүнчлэн монгол иргэд хотын зөвлөлийн хороодын гишүүнд нэрээ дэвшүүлэх замаар хотын үйл хэрэгт илүү идэвхтэй оролцох боломжтойг тэмдэглэв.  

 

Баффало Гроув нь 45 мянга орчим хүн амтай, Чикаго хотын дагуул хотуудын нэг юм.