images

ЛЭЙК ДҮҮРГИЙН УДИРДЛАГАТАЙ УУЛЗАВ

Мэдээ, мэдээлэл

2023-06-02

98

ЛЭЙК ДҮҮРГИЙН УДИРДЛАГАТАЙ УУЛЗАВ

 
             Консул Т.Батцэцэг Иллинойс мужийн Лэйк дүүргийн Удирдах зөвлөлийн дарга Санди Харттай 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр уулзав. 

 
             Уулзалтын үеэр Консул Т.Батцэцэг Консулын газар тус дүүргийн бизнесийн байгууллагатай холбоо тогтоон хамтран ажиллаж буй болон цаашид Шериффийн алба зэрэг байгууллагатай харилцаа тогтоохоор ажиллаж буйг мэдээлж, соёл, боловсролын салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэх, тус дүүрэгт амьдардаг монгол иргэдийг дэмжих боломжийн талаар санал солилцов. Удирдах зөвлөлийн дарга Санди Харт Монгол Улсын Консулын газар болон монгол иргэдийн үүсгэл санаачилгын байгууллагууд Лэйк дүүргийн байгууллагуудтай хамтын ажиллагаа хөгжүүлэхийг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.