images

Индианаполис хотод болох “Азийн соёлын баяр”-т өргөнөөр оролцоно уу

Мэдээ, мэдээлэл

2023-05-11

95

Индианаполис хотод болох “Азийн соёлын баяр”-т өргөнөөр оролцоно уу Индиана мужийн төв Индианаполис хотын захиргаанаас жил бүр зохион байгуулдаг “Азийн соёлын баяр” (Asian Fest) 2023 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 11-16 цагийн хооронд Indiana Historical Society (450 West Ohio Street Indianapolis, IN 46202)-д болно. Энэ удаагийн “Азийн соёлын баяр”-ын арга хэмжээний үеэр Консулын газраас зарим бизнес эрхлэгчидтэй хамтран монгол гэр барьж, сурталчилгааны бүүт ажиллуулахын зэрэгцээ авьяаслаг уран бүтээлчид маань монгол хөгжим, хөөмий, бүжгийн үзүүлбэр үзүүлнэ. Индиана мужид болдог энэхүү олон улсын соёлын томоохон арга хэмжээнд Монгол Улсын төлөөлөл анх удаагаа өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцох гэж байгаа тул Индиана мужид амьдарч буй монголчууд та бүхэн маань монгол үндэсний хувцсаа өмсөн оролцож, Монгол Улсаа сурталчлан таниулах үйлсэд идэвхтэй оролцохыг уриалж байна. Арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://www.aaalliance.org/asian-fest цахим хуудаснаас авах боломжтой.