images

Морин хуурч хүүхдүүд тайлан тоглолтоо хийлээ

Мэдээ, мэдээлэл

2023-04-24

94

Монгол өв соёл, үндэсний соёл урлагаа уламжлуулан үлдээх, түгээн дэлгэрүүлэх зорилготой, Чикаго орчимд морин хуурын сургалтын үйл ажиллагаа явуулдаг А.Бат-Очир захиралтай “Тэнгэр хуур” хөгжмийн студи, А.Даваазориг захиралтай “Гийнгоо” морин хуур сургалтын төвийн авьяаслаг хүүхдүүд 2023 оны 4 дүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд тайлан тоглолтоо хийж, Монголынхоо болон дэлхийн сор болсон хөгжмийн бүтээлүүдээс тоглон сонирхуулав.

​Залуу хөгжимчдийн авьяас чадвар жилээс жилд дэвжин дээшлэхийн зэрэгцээ монгол өв соёлоороо бахархах хүсэл сэтгэл нь бэхжиж буйд баяртай байгаагаа тоглолтыг үзсэн хүмүүс илэрхийлж байв.

Монгол урлагийн өв соёлыг тээн дэлгэрүүлэгч залуу уран бүтээлчид, тэдгээрийн багш нар А.Бат-Очир, Б.Болормаа, А.Даваазориг, Б.Уянга, Б.Алунгоо, Б.Отгонбаатар нарт болон эцэг эхчүүдэд нь Консулын газрын зүгээс баяр хүргэж, цаашдын уран бүтээл, ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.