Их мастер Д.Батсүрэн зэрэг тоглолт хийв
Консулын газрын зүгээс шатрын спортыг монгол хүүхдүүдийн дунд сурталчлан таниулах, шатар тоглох дур сонирхлыг нь идэвхжүүлэх зорилгоор Их мастер Дамбасүрэнгийн Батсүрэнг урьж, шатрын зэрэг тоглолт зохион байгуулав. Зэрэг тоглолтын дараа Их мастер Д.Батсүрэн /Еlo 2525/, Фиде мастер Е.Төгстөмөр /Еlo 2388/ нар 1 минутын үзүүлэх түргэн тоглолт хийв.
Д.Батсүрэн нь Монгол Улсын насанд хүрэгчдийн аварга, Монголын эрэгтэй шатарчдын дундаас анх удаа, 14 хүртэлх насны ангилалд дэлхийн аварга болсон, Монголын шатарчдын дундаас 16 насандаа буюу хамгийн залуудаа Их мастер цол хүртсэн, Монголын хамгийн өндөр рейтингтэй тамирчин бөгөөд дэлхийн 5 удаагийн аварга Магнус Карлсентай тоглосон анхны монгол шатарчин юм.