images

ЛЭЙК ДҮҮРГИЙН БИЗНЕС АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ

Мэдээ, мэдээлэл

2023-05-03

101

Иллинойс мужийн Лэйк дүүргийн “Лэйк дүүргийн түншүүд” байгууллагаас жил бүр зохион байгуулдаг хамгийн том арга хэмжээ болох “Big Event”-нд Консул Т.Батцэцэг, Чикагогийн Монголчуудын Бизнес Зөвлөлийн тэргүүн Б.Энхбат нар 2023 оны 5 дугаар сарын 2-ны өдөр оролцов. 

Энэхүү арга хэмжээнд Лэйк дүүргийн захиргаа, тус дүүрэгт харьяалагддаг хотуудын удирдлага, төрийн бус байгууллагууд болон томоохон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл болох 500 орчим хүн оролцов.

Арга хэмжээний нээлтийн үеэр зохион байгуулагчдын зүгээс Монгол Улсаас Чикаго хотод суугаа Консул тус арга хэмжээнд оролцож буй болон АНУ дахь монголчуудын дийлэнхи хувь нь Чикаго хот орчимд амьдардгийг тусгайлан танилцуулав. Консул Т.Батцэцэг Лэйк дүүргийн Удирдах зөвлөлийн дарга Санди Харт зэрэг төр, хувийн хэвшлийн төлөөлөлтэй уулзаж, цаашид хамтран ажиллах боломжийн талаар ярилцав.