images

КОНСУЛ Т.БАТЦЭЦЭГ “ЛЭЙК ДҮҮРГИЙН ТҮНШҮҮД” БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГАТАЙ УУЛЗАВ

Мэдээ, мэдээлэл

2023-03-29

144

Консул Т.Батцэцэг Иллинойс мужийн Лэйк дүүргийн “Лэйк дүүргийн түншүүд” (Lake County Partners) байгууллагын тэргүүн Кэвин Консидине-тэй 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр уулзав. 

Уулзалтын үеэр Консул Т.Батцэцэг Консулын газрын үйл ажиллагаа, Лэйк дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй монгол аж ахуйн нэгжүүдийн талаар танилцуулав. Монгол бизнес эрхлэгчдийг дэмжих, Монгол-Америкийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал, мэдээлэл солилцов. Консулын газар болон Монголын бизнесийн байгууллагуудтай ойр дотно ажиллаж, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжихэд чиглэсэн арга хэмжээг хамтран зохион байгуулахад бэлэн байгаагаа Кэвин Консидине илэрхийлэв.

Лэйк дүүрэг нь Иллинойс мужийн томоохон дүүргүүдийн нэг бөгөөд “Лэйк дүүргийн түншүүд” нь дүүргийн төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны уялдааг хангах, тус дүүрэгт бизнес эрхлэгчдийг дэмжих зорилготой байгууллага юм. Тус байгууллагын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.lakecountypartners.com вэб хуудаснаас авах боломжтой.