images

ДУПЭЙЖ ДҮҮРГИЙН ШҮҮХИЙН УДИРДЛАГАТАЙ УУЛЗАВ

Мэдээ, мэдээлэл

2023-03-29

98

Консул Т.Батцэцэг Иллинойс мужийн Дупэйж дүүргийн Ерөнхий шүүгч К.Поппижое тэргүүтэй дүүргийн шүүхийн удирдлагатай Монгол Улсын прокуроруудын хамтаар  2023 оны 3 дугаар сарын 24-ний өдөр уулзав. 

Уулзалтын үеэр хоёр улсын шүүх, прокурорын тогтолцоо, үйл ажиллагааны шинэлэг арга барил, туршлагын талаар мэдээлэл солилцов. Консул Т.Батцэцэг Консулын газрын зүгээс иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах хүрээнд Дупэйж дүүргийн хууль сахиулах байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллах сонирхолтой байгааг тэмдэглэв.

Ахлах прокурор З.Сансарзолбоо тэргүүтэй УПЕГ болон нийслэл, аймгийн прокурорын байгууллагын төлөөлөл АНУ-ын Конгрессын “Нээлттэй дэлхий ертөнц” хөтөлбөрийн шугамаар 3 дугаар сарын 19-25-ны өдрүүдэд Чикаго хотод ажилласан бөгөөд прокурорууд хүлээн авагч байгууллагуудын төлөөллийн хамтаар Консулын газарт зочлов.