“Коммюнитигийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо” хэлэлцүүлэг хамтран зохион байгуулав
“Коммюнитигийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг Консулын газраас Чикагогийн Монголчуудын Бизнес Зөвлөлтэй хамтран 2023 оны 3 дугаар сарын 5-ны өдөр зохион байгуулав.
Хэлэлцүүлэгт Чикаго хот орчимд амьдардаг 40 гаруй эмэгтэйчүүд оролцлоо. Консул Т.Батцэцэг хэлэлцүүлгийг нээн үг хэлж, ЧМБЗ-ийн Дэд тэргүүн Л.Болортуяа, Иллинойс мужийн Худалдааны газрын Цөөнх үндэстний бизнес эрхлэгчдийг дэмжих албаны менежер М.Уайт, Нортвестерн их сургуулийн судлаач Я.Борчулуун, Англо фрэйт компанийн захирал Д.Оюунбилэг, АНУ дахь монгол эмч нарын холбооны тэргүүн Н.Нямсүрэн нар илтгэл, танилцуулга хийж, нийт оролцогчид Монгол коммюнитиг бэхжүүлэх, тулгарч буй эрүүл мэнд, нийгмийн асуудлуудыг хамтран шийдвэрлэх, бизнес эрхлэгч эмэгтэйчүүд хамтран ажиллах, Монгол Улсаас АНУ-д экспортлох уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх боломж зэрэг өргөн хүрээний асуудлаар чөлөөт ярилцлага өрнүүллээ.