images

102-р сургуулийн дүүргийн Олон улсын соёлын өдөрлөгт оролцов

Мэдээ, мэдээлэл

2023-03-02

92

2023 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Аптакисик дунд сургууль дээр зохиогдсон Олон улсын соёлын өдөрлөгт тус дүүргийн сургуулиудад суралцдаг монгол сурагчид, тэдний эцэг эхчүүд оролцон монгол соёл, ёс заншлаа танилцуулж, монгол хоолоор оролцогчдыг дайлан эх орноо сурталчлав. Консулын газрын зүгээс уг арга хэмжээнд оролцоход нь дэмжлэг үзүүлсэн бөгөөд Монгол Улсаа идэвхтэй сурталчлан таниулсан сурагчид, эцэг эхчүүдийн төлөөлөлд талархал илэрхийлье.