Гэрлэлтийн бүртгэл

2023-03-03


Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод суугуу Консулын газар нь АНУ-д оршин суугаа Монгол Улсын иргэд хоорондоо, эсхүл гадаад улсын иргэнтэй гэрлэх бол гэрлэлтийг бүртгэж, гэрлэлтийн гэрчилгээ олгоно.
Гэрлэх хосууд гэрлэлтээ бүртгүүлэхдээ дараахь бичиг баримтыг бүрдүүлж, Консулын газарт өөрсдийн биеэр ирж бүртгүүлнэ:
1. Гэрлэлтийн гэрчилгээ авах мэдүүлэг татан авч, үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөх, (Мэдүүлгийг хэрхэн бөглөх загвартай сайтар танилцана уу):
2. Гэрлэлтээ бүртгүүлэх талаар Хосууд Консулын газарт хандаж хамтарсан өргөдөл  гаргана. (Өргөдөлд гэрлэхийг хүсэгчдийн овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр, өөрсдийн АНУ-д амьдарч буй хаяг, холбоо барих утасны дугаар зэргийг заавал дурдаж, гарын үсэг зурсан байна. Хамтарсан өргөдлийн загвартай танилцана уу). Гэрлэхийг хүсэгчийн аль нэг нь гадаад улсын иргэн бол өргөдлийн маягтын дагуу англи хэл дээр өргөдлөө бичиж, орчуулгыг хавсаргана. 
3. Гэрлэхийг хүсэгчдийн иргэний цахим үнэмлэхний хуулбар /ар, өвөр/
4.  Эрүүл мэндийн тодорхойлолт буюу тухайн оршин сууж буй газрын эрүүл мэндийн байгууллагын шинжилгээний бичиг (ДОХ, сүрьеэ, сэтгэцийн өвчин гэх мэт)
5. Үйлчилгээний төлбөр 10 ам.доллар
Жич: Консулын газар гэрлэлтийг бүртгэж, гэрлэлтийн гэрчилгээ олгосныг бүртгэх ХААТР–15 маягтыг дээрх баримт бичиг, гэрлэхийг хүсэгчдээс өгсөн мэдээлэлд тулгуурлан бөглөж, Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлснээр албан ёсоор гэрлэлтийг бүртгэж баталгаажуулдаг журамтай. Энэ үйл явц 2-3 сарын дотор баталгаажна.