Иргэний шинэчилсэн бүртгэл
2023-03-03
Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлд анх удаа бүртгүүлж буй 16 насанд хүрсэн иргэн болон 25, 45 насны иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдах иргэд дараах материалыг бүрдүүлэн өөрийн биеэр АНУ-ын Чикаго хотод суугаа Консулын газарт ирэн хурууны хээ буюу биеийн давхцахгүй өгөгдлөө өгнө.
Бүрдүүлэх материал:
1. Төрсний гэрчилгээ
2. 25, 45 насны сунгалт хийлгэх бол хуучин иргэний үнэмлэх /Хуулбар байж болно/
3. Гадаад паспорт; /Хугацаа дууссан байж болно/
4. Бүртгэлийн үйлчилгээний төлбөр 10 ам.доллар / Иргэний үнэмлэхийг анх удаа авч байгаа тохиолдолд үйлчилгээний төлбөр 15 ам доллар./
5. Итгэмжлэлийн төлбөр 10 ам.доллар /Money order/
Нэмэлт тайлбар:
- Бүртгэлд хамрагдах иргэд өөрсдийн ургийн овог, яс үндэс, Монгол Улсад байнга оршин суугчаар бүртгүүлсэн хаягаа тодорхой мэдэж байх шаардлагатай ба шилжилт хөдөлгөөн хийгдсэн тохиолдолд түүнийг нотлох баримт эсхүл бүртгэл хийгдсэн баг, хорооны хаягийн тодорхойлолт шаардлагатай.
-Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсаны дараагаар бүртгэлийн мэдээлэл харъяа бүртгэлтэй сум, дүүргийн Засаг даргын тамгын газрын Иргэний бүртгэлийн байгууллагад очих бөгөөд хэвлэлтийн хураамжийг төлж, баталгаажуулснаар Монголд амьдарч буй өөрийн аав, ээж, ах, дүү, үр хүүхэд, ойрын хамаатан садан эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан цахим иргэний үнэмлэхээ хэвлүүлэн авна.
-Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдахад бүрдүүлсэн материалыг үндэслэн бүртгэл хийгдэх тул материалыг заавал урьдчилан бэлтгэн ирнэ үү. Бүрдүүлэх материал заавал эх хувиараа байх шаардлагагүй бөгөөд тэдгээрийн хуулбар байж болно.