images

ИТГЭМЖЛЭЛИЙГ ЦАХИМААР ХҮЛЭЭН АВАХ ЗААВАР

Мэдээ, мэдээлэл

2022-11-30

151

Хилийн чанадад оршин суугаа Монгол Улсын иргэн Та Монголд аливаа үйлдэл хийх шаардлагатай тохиолдолд, Монгол Улсын Нотариатын тухай хуулийн дагуу Монгол дахь өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид өөрийгөө төлөөлүүлэх эрх олгож шийдвэрлэдэг.

Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг цахимжуулах зорилтын хүрээнд 2022 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Итгэмжлэл олгож буй иргэний итгэмжлэлийн маягтыг цахим хэлбэрээр Консулын газарт хүлээн авч, хянан баталгаажуулна.

Иргэн Та нотариатын https://e.notary.mn/consul/login цахим хуудсанд нэвтэрч шинээр бүртгэл үүсгэж, итгэмжлэлийн маягтыг бөглөнө. Итгэмжлэлийг цахим хэлбэрээр хавсралтын хамт тус Консулын газарт илгээж, хянуулсны дараа Консулын газарт өөрийн биеэр ирж гарын үсэг зуран, зохих төлбөрөө төлнө. Эсхүл өөрийн оршин амьдарч буй газартаа хянуулсан Итгэмжлэлээ хэвлэн авч, гарын үсгээ зуран баталгаажуулж, зохих төлбөрийн дүн бүх money order-ын хамтаар Консулын газрын хаягаар шуудангаар ирүүлж болно.

Цахим хэлбэрээр ирүүлж буй мэдээллийг үнэн зөв, бүрэн гүйцэт бөглөх шаардлагатай бөгөөд аль нэг үйлдлийг алгасаж болохгүйг анхаарна уу.